Үйлчилгээ хийлгэсний дараах арчилгаа, анхаарах зүйлс
Таны төлөө beauty clinic VANDS CLINIC
Танд өнөөдөр хийлгэсэн үйлчилгээ таалагдсан уу?
Үйлчилгээ хийлгэсний дараах арчилгаа, анхаарах зүйлс явууллаа.
Нэмэлтээр асуух зүйл байвал доорх товчлуурыг дарж
асуух зүйлээ бичиж үлдээвэл бид тун удахгүй хариу өгөх болно!
Бид таны санал хүсэлтийг хүлээн авч үйлчилгээгээ улам сайжруулан ажиллах болно.
Ботокс
  • - Үйлчилгээнээс 2~3цагийн дараагаас нүүрээ угааж будаж болно
  • - Үйлчилгээ хийлгэсний дараа 7 хоногийн хугацаанд хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
  • - Ботокс 7-14 хоногийн дараагаас үр дүн аажмаар харагдаж эхэлнэ.
  • 2 долоо хоног өнгөрсөн ч үр дүн мэдрэгдэхгүй бол эмнэлэгт хандана уу. (Үрчлээний ботокс 1~2 долоо хоног, эрүүний зажлуур булчин, биеийн ботокс 3~4 долоо хоногийн дараагаас үйлчилж эхэлдэг.)
  • - Ботокс дунджаар 3 сар орчим үйлчилгээгээ хадгалдаг ба тогтмол үйлчилгээг хадгалахыг хүсвэл
  • 3~6 сар тутам хийлгэхийг зөвлөж байна.
  • - Ботокс тариулсны дараа арьсны онцлог байдлаас хамааран хөхрөх, хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болох ба дунджаар 1-2 долоо хоногийн дараа аажмаар хэвийн болно.
  • - Ботокс тариулсны дараа булчингаа хөдөлгөж ажиллуулж чадахгүй байх зовиур нь 1 сарын дотор дасан зохицож хэвийн болно. Хэт их зовиуртай байвал эмнэлэгт ирж үзүүлнэ үү. 3 сарын дараа ботокс хийлгэхийн өмнөх байдал руу буцаж шилжинэ.
  • - Ботокс хийлгэсэн хэсэг 4-өөс дээш хоног тасралтгүй өвдөх, халуун оргих, загатнах зэрэг зовуурь илэрвэл эмнэлэгт хандана уу.
Филлер
  • - Тарилга тариулснаас 4 цагийн дараагаас нүүрээ угааж усанд орох боломжтой ба маргаашаас нь нүүрээ будаж болно.
  • - Үйлчилгээ хийлгэсний дараа 7 хоногийн хугацаанд хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
  • - Филлер хийлгэсний дараа бага зэрэг унжих эсвэл тэгш бус харагдах нь хэвийн үзэгдэл юм.
  • - Филлер хийлгэсэн хэсгийг дарж оролдсон тохиолдолд хэлбэрт өөрчлөлт орж болзошгүйг анхаарна уу.
  • - Филлер хийлгэсний дараа бага зэрэг хөхрөлт үүсэх магадлалтай ба 1~2долоо хоногийн дараагаас аажмаар хэвийн болно.
  • - Филлер хийлгэсэн хэсэг хэт хавдах, хүчтэй өвдөж халуу оргих, арьсны өнгө харлах эсвэл цайрч цэврүү, тав үүссэн тохиолдолд шууд эмнэлэгт хандана уу.
  • - Эмчийн бичиж өгсөн жорын дагуу антибиотик болон өвчин намдаагч эмийг зааврын дагуу заавал ууна уу.
Биеийн филлер (Мөр, чих гэх мэт)
  • - Филлер хийсэн хэсэгт гараараа хүрэх, үрж дарах үйлдэл хийхээс зайлсхийнэ үү
  • - Үйлчилгээ хийлгэсний дараа 7 хоногийн хугацаанд хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийн ус сайн ууж, зааврын дагуу эмээ ууна уу.
  • - Хавдах, хөхрөх, хэсэг хугацаанд овойх, бомбойх, хөндүүрлэх зэрэг мэдрэмж төрөх магадлалтай ба аажмаар хэвийн болно.
  • - Филлер хийлгэсэн хэсгийг дарж оролдсон тохиолдолд хэлбэрт өөрчлөлт орж болзошгүйг анхаарна уу.
  • - Филлер хийлгэсэн хэсэг хэт хавдах, хүчтэй өвдөж халуу оргих, арьсны өнгө харлах эсвэл цайрч цэврүү, тав үүссэн тохиолдолд шууд эмнэлэгт хандана уу.
  • - Чихний филлер хийлгэснээс 2 долоо хоногийн дараагаас ээмэг зүүж болно.
Zerofat тариа
  • - Тариа тариулсан өдрөө усанд орж шууд хэвийн амьдралаа үргэлжлүүлэх боломжтой.
  • - Үйлчилгээ хийлгэсний дараа 7 хоногийн хугацаанд хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
  • - Өлөн байх юм уу кафейнд хэт мэдрэг тохиолдолд 2-3 цаг орчим толгой эргэх шинж тэмдэг илрэх магадлалтай ба энэ нь түр зуурын үзэгдэл юм.
  • - Үйлчилгээний дараа хавдах, улайх, тарианы ором үлдэх, хөхрөх магадлалтай ба тарианы онцлогоос шалтгаалан загатнаж болох ба 1~2долоо хоногийн дараагаас аажмаар хэвийн болно.
  • - Үйлчилгээ хийлгэсний дараа усыг их хэмжээгээр хэрэглэнэ үү.
  • - 10~14хоногийн зайтай 4~8 долоо хоногийн хугацаанд курсээр хийлгэснээр илүү үр дүнтэй.
Нүүрний өөхний тариа
  • - Тарилга тариулснаас 4 цагийн дараагаас нүүрээ угааж усанд орох боломжтой ба маргаашаас нь нүүрээ будаж болно.
  • - Үйлчилгээ хийлгэсний дараа 7 хоногийн хугацаанд хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
  • - Үйлчилгээний үр дүн 3~7хоногийн дараагаас харагдаж эхлэх ба, тарилгыг 7 хоногийн зайтай 3~6 оролт хийснээр үр дүнтэй.
  • - Хооллох зуршил, өөхний хэмжээнээс хамааран гарах үр дүн, үйлчилгээ хадгалах хугацаа харилцан адилгүй байж болно.
  • - Үйлчилгээ хийлгэсний дараа хавдалт хөхрөлт үүсэх магадлалтай. Ховор тохиолдолд тарилгаас харшлах магадлалтай.
  • - Үйлчилгээ хийсний дараа 4-өөс дээш хоног хатгуулж өвдөх, халуу дүүгэх, загатнах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандана уу.
Потенза лазер (Rejuran, Juvelook, Re2o, Cellredm, Exosome)
  • - Үйлчилгээ хийлгэсэн өдрөө нүүрээ угааж, хөнгөн будах, усанд орох боломжтой.
  • - Үйлчилгээ хийлгэсний дараа 7 хоногийн хугацаанд хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
  • - Үйлчилгээний дараа нүүр халуун оргих, улайх, хавдах, хэсэг хугацаанд өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч болох ба аажмаар хэвийн болно.
  • - Чийгшүүлэх, нөхөн төлжүүлэх, нарны тос сайтар түрхэж гадны нөлөөнөөс арьсаа хамгаалж арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
  • - 1 сарын зайтай 3-аас дээш удаа курсээр эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна.
  • - 3~4 хоногийн дараагаас арьс гуужиж батга гарах магадлалтай. Батгыг шахаж гараараа оролдож болохгүй. Үйлчилгээ хийлгэсэн хэсэгт цэврүү үүсэх зэрэг түлэгдэлтийн шинж тэмдэг илэрсэн бол эмнэлэгт хандана уу.
HIFU лифтинг лазер (Shurink, LineArz, Ulthera, Ulthera Prime)
  • - Үйлчилгээ хийлгэсэн өдрөө нүүрээ угааж, хөнгөн будах, усанд орох боломжтой.
  • - Үйлчилгээ хийлгэсний дараа 7 хоногийн хугацаанд хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
  • - Үйлчилгээний дараа нүүр халуун оргих, улайх, хавдах, хэсэг хугацаанд хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илэрч болох ба аажмаар хэвийн болно.
  • - Ихэнхдээ 7 хоногийн дотор хаван буудаг. Халуу оргих, өвдөлт нь зовуурьтай байвал хүйтэн маск тавьж болно.
  • - Чийгшүүлэх, нөхөн төлжүүлэх, нарны тос сайтар түрхэж гадны нөлөөнөөс арьсаа хамгаалж арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
  • - Дунджаар 1~6 сарын хугацаанд коллаген нийлэгжилт нэмэгдэж арьс өргөгдөх үр дүн харагдах ба хувь хүний онцлогоос хамааран үр дүн, үйлчилгээ барих хугацаа харилцан адилгүй байж болно.
  • - Үйлчилгээ хийлгэсэн хэсэгт цэврүү үүсэх зэрэг түлэгдэлтийн шинж тэмдэг илэрсэн бол эмнэлэгт хандана уу.
Titanium лифтинг
  • - Үйлчилгээ хийсний дараа шууд өдөр тутмын амьдралаа үргэлжлүүлэх боломжтой. Өдөр тутамдаа арьсаа сайн арчилна уу.
  • - Үйлчилгээ хийлгэсний дараа 7 хоногийн хугацаанд хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
  • - Нарны тос сайтар түрхэн нар, салхины нөлөөнөөс арьсаа хамгаална уу.
  • - Малгай, маск зүүн нар, салхинаас арьсаа хамгаалвал сайн.
  • - Чийгшүүлэх, нөхөн төлжүүлэх, нарны тос сайтар түрхэж арьс хуурайшилтаас сэргийлнэ үү.
  • - Үйлчилгээний дараа арьс цочроох магадлалтай үйлдэл хийхээс зайлсхийнэ үү. (Хэт хүйтэн, халуун усаар нүүрээ угаах гэх мэт)
Радио долионы (RF) лазер (Inmode, Oligio, Dialifting, Volnewmer, Thermage FLX)
  • - Үйлчилгээ хийлгэсэн өдрөө нүүрээ угааж, хөнгөн будах, усанд орох боломжтой.
  • - Үйлчилгээ хийлгэсний дараа 7 хоногийн хугацаанд хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
  • - Үйлчилгээний дараа нүүр халуу оргих, улайх, хавдах, хэсэг хугацаанд өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч болох ба аажмаар хэвийн болно.
  • - Үйлчилгээ хийлгэсэн хэсгийг дулаан байлгах нь үйлчилгээний үр дүнг илүү нэмэгдүүлдэг учир нүүрээ бүлээн усаар угаахыг зөвлөж байна.
  • - Чийгшүүлэх, нөхөн төлжүүлэх, нарны тос сайтар түрхэж гадны нөлөөнөөс арьсаа хамгаална уу. Арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
  • - Ерөнхийдөө 2-4долоо хоногийн дараагаас үр дүн харагдаж эхлэх ба 2-4долоо хоногийн зайтай 3 удаа курсээр эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна.
  • - Үйлчилгээ хийлгэсэн хэсэгт цэврүү үүсэх зэрэг түлэгдэлтийн шинж тэмдэг илэрсэн бол эмнэлэгт хандана уу
Эрчимт богино долгионы лифтинг (Onda lifting)
  • - Арьсанд дулааны энергийг нэвчүүлж байгаа учир нүүр улайх, халуу оргих зэрэг шинж тэмдэг илрэх магадлалтай.
  • - Лифтинг хийлгэсний дараа нүүрний дулааныг хадгалах нь үйлчилгээний үр дүнд сайнаар нөлөөлөх учир нүүрээ бүлээн усаар угаахыг зөвлөж байна.
  • - Жирэмсэн, хөхүүл үед тус үйлчилгээг хийх боломжгүй ба харшил, биеийн онцлогтой холбоотой сөрөг нөлөө илэрдэг бол эмнэлэгт урьдчилан мэдэгдэнэ үү.
  • - Нүүр хуурайших магадлалтай учир чийгшүүлэх тос сайтар түрхэнэ үү.
  • - Ус сайн ууж чийгшүүлэх тос сайтар түрхэх нь эдгэрэлт болон үр дүнд сайнаар нөлөөлнө.
Фраксель лазер
  • - Үйлчилгээ хийлгэсэн өдрөө нүүрээ угааж болно. Лазер хийсний дараа 2~3 хоног нүүрээ будаж болохгүй ба чийгшүүлэх, нөхөн төлжүүлэх тос сайтар түрхэнэ үү.
  • - Үйлчилгээ хийлгэсний дараа 7 хоногийн хугацаанд хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
  • - Үйлчилгээний дараа нүүр халуу оргих, улайх, хавдах, хэсэг хугацаанд хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илэрч болох ба аажмаар хэвийн болно.
  • - Лазерын дараа тав тогтож болох ба тогтсон тавыг хуулж авалгүй өөрөөр нь унагаана уу.
  • - Чийгшүүлэх, нөхөн төлжүүлэх, нарны тос сайтар түрхэж гадны нөлөөнөөс арьсаа хамгаална уу. Арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
  • - 3~4долоо хоногийн зайтай багадаа 3~5оролтоос дээш курсээр эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна.
  • - Үйлчилгээ хийлгэсэн хэсэгт цэврүү үүсэх зэрэг түлэгдэлтийн шинж тэмдэг илэрсэн бол эмнэлэгт хандана уу.
Reepot лазер (Нөсөө, хар толбо арилгах)
  • Нөсөөг арилсны дараа шарх эдгэрсэн ч арьсны хамгаалах давхарга нимгэн байгаа тул арьсаа аль болох цочроохгүй байх хэрэгтэй. Эмчилгээний дараа улайлт үүсч болох бөгөөд энэ нь хэвийн эдгэрэлтийн явц юм. Цаг хугацааны явцад аажмаар арилна.
  • Чийгшүүлэгч наалтыг авсны дараа эмчийн бичиж өгсөн стероид тосыг зааврын дагуу хэрэглэнэ (Ерөнхийдөө өдөрт 2 удаа, 2 долоо хоног).
  • Стероид тосноос гадна EGF зэрэг нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй нөхөн төлжилт дэмжих тос тогтмол хэрэглэхийг зөвлөж байна.
  • Мелазматай эсвэл арьс нь амархан борлож нөсөө тогтдог бол эмчилгээний дараах 1–2 сарын дотор түр зуурын бараан өнгө үүсч болно. Ихэнх тохиолдолд 3–6 сарын дотор аажмаар арилдаг.
  • Эмчилгээний дараах 2 сарын хугацаанд тосон цэвэрлэгчээр давхар угаах, гуужуулагч, скраб, ретиноил, витамин агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийнэ үү.
  • 2 сарын турш нарны тос тогтмол хэрэглэж, усанд сэлэх болон удаан хугацаагаар нарны шууд тусгалд байхаас зайлсхийх хэрэгтэй.
  • Ихэнх өнгөц нөсөө 1–2 удаагийн эмчилгээгээр арилдаг боловч үлдэгдэл гүн нөсөөнд нэмэлт эмчилгээ шаардлагатай байж болно.
  • Эмнэлгээс нааж өгсөн DuoDERM наалтыг 14 хоногийн турш огт авч болохгүй.
  • Хэрэв DuoDERM зөөлөрч, хөөсөн мэт болбол хуучныг нь авахгүйгээр дээрээс нь шинэ DuoDERM наалт нааж хэрэглэнэ.
Цайруулах лазер (Pico toning, Lucas)
  • - Лазерын дараа нүүр халуу оргих, улайх, хавдах зэрэг шинж тэмдэг илрэх магадлалтай ба аажмаар хэвийн болно.
  • - Лазерын дараа арьс хуурайшихаас сэргийлэн чийгшүүлэх тос сайтар түрхэнэ үү.
  • - Ус сайн ууж, арьс цочроох эрсдэл багатай чийгшүүлэх, нөхөн төлжүүлэх тос түрхэж нөхөн төлжүүлэх арчилгаа хийлгэх нь зүйтэй.
  • - Нарны тос сайтар түрхэж нарны хэт ягаан туяа болон, гадны нөлөөнөөс арьсаа хамгаална уу.
  • - Үйлчилгээ хийлгэсний дараа 7 хоногийн хугацаанд хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
  • - Ховор тохиолдолд лазер хийсний дараа тав тогтох магадлалтай ба тав үүссэн тохиолдолд тавыг гараараа хуулж авалгүй өөрөөр нь унагаана уу.
  • - Үйлчилгээ хийлгэсэн өдөртөө нүүрээ угааж, будаж болох ч арьс гуужуулагч хэрэглэж арьсаа цочроохоос сэргийлнэ үү.
  • - Лазер хийлгэх хугацаандаа үрчлээнээс сэргийлэх (Ретинолын найрлагатай бүтээгдэхүүн)/ цайруулах бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийнэ үү.
  • - 2~3долоо хоногийн зайтай курсээр эмчилгээ хийлгэснээр илүү үр дүнтэй.
  • - Лазер хийсэн хэсэгт 3-аас дээш хоногоор батга гарах, загатнах, халуу оргиж хатгуулж өвдөх шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандана уу.
GV улайлтын лазер
  • - Лазер хийсний дараа халуу оргих, улайх, хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болох ба аажмаар хэвийн болно.
  • - Лазерын дараа арьс хуурайших магадлалтай учир чийгшүүлэх тос сайтар түрхэнэ үү.
  • - Ус сайн ууж, арьс цочроох эрсдэл багатай чийгшүүлэх, нөхөн төлжүүлэх тос түрхэнэ үү. (Нөхөн төлжүүлэх арчилгаа хийлгэвэл сайн)
  • - Нарны тос сайтар түрхэн нар, салхины нөлөөнөөс арьсаа хамгаална уу.
  • - Үйлчилгээ хийлгэсний дараа 7 хоногийн хугацаанд хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
  • - Ховор тохиолдолд лазер хийсний дараа тав тогтох магадлалтай ба тав үүссэн тохиолдолд тавыг гараараа хуулж авалгүй өөрөөр нь унагаана уу.
  • - Үйлчилгээ хийлгэсэн өдөртөө нүүрээ будаж болох ч арьс гуужуулагч хэрэглэж арьсаа цочроохоос сэргийлнэ үү.
  • - Лазер хийлгэх хугацаандаа үрчлээнээс сэргийлэх (Ретинолийн найрлагатай бүтээгдэхүүн)/ цайруулах бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийнэ үү.
  • - Лазер хийсэн хэсэгт 3-аас дээш хоногоор батга гарах, загатнах, халуун оргиж хатгуулж өвдөх шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандана уу.
Арьсны тарилга
  • - Тарилга тариулснаас 4 цагийн дараагаас нүүрээ угааж усанд орох боломжтой ба маргаашаас нь нүүрээ будаж болно.
  • - Үйлчилгээ хийлгэсний дараа 7 хоногийн хугацаанд хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
  • - Үйлчилгээний дараа хавдах, хөхрөх, загатнах, улайх зэрэг шинж тэмдэг илэрч болох ба аажмаар хэвийн болно.
  • - Арьсны өнгөн хэсэгт тарианы ором гарах, бомбойх (гөвдрүү үүссэн мэт харагдах) шинж тэмдэг илрэх магадлалтай ба 2~3 хоногийн дараагаас аажмаар хэвийн болно.
  • - Тарилга хийсэн хэсэг таталдах, арьс гуужих зэрэг шинж тэмдэг илэрч болох ба чийгшүүлэх, нөхөн төлжүүлэх тос сайтар түрхвэл аажмаар хэвийн болно.
  • - Тарилгын төрлөөс хамааран дунджаар 3 долоо хоногоос 3 сарын давтамжтай арьсны онцлог, байдалдаа тохируулан тарилга хийлгэхийг зөвлөж байна.
  • - Үйлчилгээ хийсний дараа 4-өөс дээш хоног хатгуулж өвдөх, халуу дүүгэх, загатнах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандана уу.
  • - Уруулын рижүран хиллер тарилга тариулсан тохиолдолд антибиотик уухыг зөвлөж байна. Уруулын филлер хийлгэх бол 2 долоо хоногийн дараагаас хийлгэх боломжтой.
Колластер тарилга
  • - Тарилга тариулснаас 4 цагийн дараагаас нүүрээ угааж усанд орох боломжтой ба маргаашаас нь нүүрээ будаж болно.
  • - Үйлчилгээ хийлгэсний дараа 7 хоногийн хугацаанд хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
  • - Үйлчилгээний дараа хавдах, хөхрөх, загатнах, улайх зэрэг шинж тэмдэг илэрч болох ба аажмаар хэвийн болно.
  • - Арьсны өнгөн хэсэгт тарианы ором гарах, бомбойх (гөвдрүү үүссэн мэт харагдах) шинж тэмдэг илрэх магадлалтай ба 2~3 хоногийн дараагаас аажмаар хэвийн болно.
  • - Тарилга хийсэн хэсэг таталдах, гуужих зэрэг шинж тэмдэг илэрч болох ба чийгшүүлэх, нөхөн төлжүүлэх тос сайтар түрхвэл аажмаар хэвийн болно.
  • - Арьсны тарилгын төрлөөс хамааран дунджаар 3 долоо хоногоос 3 сарын давтамжтай арьсны онцлог, байдалдаа тохируулан тарилга хийлгэхийг зөвлөж байна.
  • - Үйлчилгээ хийсний дараа 4-өөс дээш хоног хатгуулж өвдөх, халуу дүүгэх, загатнах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандана уу.
Radiesse тарилга
  • - Үйлчилгээний өмнө болон дараа архи, тамхи хэрэглэхээс зайлсхийнэ үү.
  • - Үйлчилгээ хийсэн хэсэгт хүчтэй дарах, үрэх зэрэг даралт учруулах үйлдэл хийхийг хориглоно. (Массаж зэргийг хийлгэж болохгүй)
  • - Үйлчилгээ хийлгэсний дараа 7 хоногийн хугацаанд хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
  • - Үйлчилгээний дараа хавдах, хөхрөх, бомбойж бөөгнөрсөн мэдрэмж төрөх магадлалтай. Аажмаар хэвийн болох бол гараараа хүрч болохгүй.
  • - Хаван, хөхрөлт дунджаар 1~2 долоо хоногийн дараагаас аажмаар хэвийн болно.
  • - Үйлчилгээ хийлгэсний дараа шууд хүйтэн жин тавих, 3 хоногийн дараагаас бүлээн жин тавих нь хөхрөлтийг хурдан бууруулахад тустай.
  • - 1~2 хоногийн хугацаанд бөөн, бомбогор зүйлс мэдрэгдвэл тухайн хэсэгт хөнгөн массаж хийнэ үү.
  • - Үйлчилгээ хийлгэсний дараа хэт хүчтэй өвдөх мөн 7 хоногоос дээш хугацаа өнгөрсөн ч хэвийн болохгүй тохиолдолд эмнэлэгт ирж үзүүлнэ үү.
Михи тарилга
  • - Тарилга тариулснаас багадаа 2~3 цагийн дараагаас нүүрээ угааж хөнгөн будаж болно.
  • - Үйлчилгээ хийлгэсний дараа 7 хоногийн хугацаанд хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
  • - Үйлчилгээний дараа хавдах, хөхрөх, хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илэрч болох ба 1~2 долоо хоногоос дээш хугацааны дараа ч хэвийн болохгүй бол эмнэлэгт хандана уу.
  • - Тухайн хүний арьсны онцлог, амьдралын хэвшил зэргээс хамааран үйлчилгээний үр дүн, үйлчилгээгээ барих хугацаа харилцан адилгүй байж болно.
  • - 4 долоо хоногийн зайтай 3 удаа курсээр эмчилгээ хийлгэх нь илүү үр дүнтэй.
  • - Тарилга хийсэн хэсэгт даралт учруулах нь хэлбэрт өөрчлөлт өгөх магадлалтай учир анхаарна уу.
  • - Тарилга хийлгэсэн хэсэг хүчтэй өвдөх, цэврүү үүсэх, улаан ором үүсэх, арьсны өнгө харлаж өөрчлөгдөх тохиолдолд эмнэлэгт хандана уу.
  • - Тарилга хийлгэсэн хэсгийн өнгө аажмаар харлаж өвдөлт зовуурь нэмэгдвэл эмнэлэгт хандана уу.
  • - Тарилга хийсэн хэсэг аажмаар хавдалт нэмэгдэх, загатнах нь харшлын шинж тэмдэг учир эмнэлэгт хандана уу.
Утсан таталт
  • - 4 цагийн дараагаас нүүрээ угааж болох ба шарх аньтал арьс нөхөн төлжүүлэх наалтаа наах хэрэгтэй. Шарх бүрэн аних хүртэл утас оруулсан хэсэгт ус хүргэж болохгүй. (Ерөнхийдөө 2-3хоногийн дараа шарх аньдаг)
  • - Үрэвсэл үүсэхээс сэргийлэх, өвчин намдаах зорилгоор 5 хоногийн эмийн жор бичиж өгөх ба тус эмийг зааврын дагуу заавал ууна уу. Антибиотикийн харшилтай бол урьдчилан мэдэгдэнэ үү.
  • - Хавдалт, хөхрөлт бууруулах үүднээс 3 хоногийн хугацаанд хүйтэн жин тавина уу. (Жин тавихдаа хэт дарж нухаж болохгүй)
  • - Үйлчилгээ хийлгэсний дараа 7 хоногийн хугацаанд хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
  • - Хөхрөлт, хавдалт, хөндүүрлэж өвдөх болон гадны биет орсон мэт эвгүй мэдрэмж төрөх магадлалтай ба ихэвчлэн 1-2 долоо хоногийн дотор хэвийн болно. Эмээ зааврын дагуу уусан ч өвдөлт нэмэгдэх, арьсны өнгө хувирах, загатнах, халуу оргих зэрэг зовуурь илэрвэл эмнэлэгт хандана уу.
  • - Суулгасан утас хөдлөх, тасрахаас сэргийлэх үүднээс 4 долоо хоногийн хугацаанд амаа хэт том ангайхаас болгоомжилно уу. (Амаа том ангайж инээх, эвшээхээс зайлсхийх) Давхар эрүү хэсгийг татуулсан тохиолдолд хүзүүгээ хажуу тийш хүчтэй хөдөлгөхөөс зайлсхийнэ үү.
  • - Утсан таталт хийлгэснээс 4 долоо хоногийн дотор арьс өргөх аппарат эмчилгээ хийлгэх нь тохиромжгүй ба тус лифтинг хийлгэхээр төлөвлөж байгаа бол эмнэлгийн ажилтанд урьдчилан мэдэгдэн зөвлөгөө авна уу.
  • - Ховор тохиолдолд тухайн хүний арьсны онцлогоос хамааран суулгасан утас ил гарч харагдах магадлалтай. Тус тохиолдолд тухайн хэсэгт гараараа хүрч болохгүй ба эмнэлэгт хандан ирж үзүүлнэ үү.
Илүүдэл үсний лазер (GentleMax Pro Plus)
  • - Лазер хийлгэхээс өмнө тухайн хэсгийн үсийг хусаж ирээгүйн улмаас үс урт байвал түлэгдэх эрсдэлтэй тул эмнэлэгт ирэхээсээ өмнө заавал хусаж ирнэ үү.
  • - Лазер хийлгэхээс өмнө тухайн хэсгийн үсийг зулгааж түүх, вакс хийх, арьсаа борлуулах (tanning) зэрэг үйлдэл хийхээс зайлсхийх шаардлагатай.
  • - Лазер хийлгэсний дараа арьс улайх, халуу оргиж хорсох, бага зэрэг өвдөх шинж тэмдэг 2–3 хоног үргэлжилж болох ба аажмаар хэвийн болох тул санаа зоволтгүй.
  • - Лазер хийлгэсний дараа үсний уутанцрын үрэвсэл үүсэх болон загатнахаас урьдчилан сэргийлэхийн тулд чийгшүүлэх тос сайтар түрхэж арьсаа хамгаална уу
  • - Лазер хийсэн хэсгийг хүчтэй үрж болохгүй ба лазердсан хэсгийг наранд ил гаргах бол нарны тос сайтар түрхэж арьсаа хамгаална уу.
  • - Лазер хоорондын зай хэт хол байх тохиолдолд лазерын үр дүн буурах магадлалтай учир лазерыг дунджаар 4 долоо хоногийн зайтай хийлгэнэ үү.
Пико шивээс арилгах лазер
  • - Үйлчилгээний дараа лазер хийлгэсэн хэсэгт эмнэлгээс нөхөн төлжүүлэх тос түрхэж өгнө. Мөн нэмэлтээр саванд савлаж өгөх тул тухайн тосыг лазер хийлгэсэн хэсэгт долоо хоногийн турш өглөө, өдөр, орой өдөрт 3удаа түрхэнэ.
  • - Лазер хоорондох давтамж нь 8 долоо хоног байдаг ба хүн бүрийн арьсны онцлог болон шивээсний тод бүдгээс шалтгаалан дунджаар 5 ба түүнээс дээш удаа лазер хийлгэхийг зөвлөдөг.
  • - Лазерын дараа арьс загатнах, улайх гэх мэт шинж тэмдэг илэрч болзошгүй байдаг бөгөөд хөмсөгний шивээс арилгах лазерын хувьд нүд хавдах тохиолдол гардаг ба дунджаар 2–3 хоногийн дотор аажимдаа хэвийн болдог.
  • - Мөн зарим тохиолдолд хөхрөлт үүсэж болзошгүй байдаг бөгөөд 1–2 долоо хоногт аажимдаа арилна.
  • - Лазер хийлгэсэн тухайн өдрөөс эхлэн нүүрээ угаах болон усанд орох боломжтой боловч 2–3 хоногийн турш болгоомжтой байх хэрэгтэй.
  • - Нүүрээ угаахдаа лазер хийлгэсэн хэсгээс холуур тойруулж угаах хэрэгтэй бөгөөд лазер хийлгэсэн хэсгийг үрж болохгүйг анхаарна уу. Мөн нүүрээ арчихдаа зөөлхөн дарж арчина уу.
  • - Лазер хийлгэсний дараа долоо хонгийн турш халуун усны газар, саун, усан бассейнд орох болон хүчтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ үү.
  • - Лазер хийлгэсэн хэсгийг 1 долоо хоногийн турш будахгүй байхыг зөвлөж байна.
  • - Лазерын дараа сорви үүсэхээс урьдчилан сэргийлж нарнаас хамгаалах тосыг тогтмол хэрэглэнэ үү.
  • - Лазер хийлгэсний дараа 2–3 хоногийн турш архи уух болон тамхи татахаас зайлсхийнэ үү.
CO2 лазер (Мэнгэ, үү, ургацаг, цагаан батга)
  • Лазер хийлгэсэн хэсэгт 2~3 хоног ус хүргэж болохгүй. Усаар зайлах мэтээр нүүрээ хөнгөн угааж алчуураар зөөлөн дарах маягаар усыг шингээж авна уу.
  • Тав бүрэн унах хүртэл (Дунджаар 7 хоног) лазер хийсэн хэсэгт 4~5 удаа антибиотиктой тос түрхэнэ үү. (Зарим тохиолдолд нөхөн төлжүүлэх наалт наах ба тус наалтыг 7 хоног наана уу. Наалт наасан хэсэг цайрч шингэнээр дүүрэх эсвэл өөрөө унасан тохиолдолд наалтаа шинээр сольж наана уу.)
  • Тавыг гараараа хуулж, үрэлгүй аль болох өөрөөр нь унагаана уу.
  • Нар, салхины нөлөөгөөр сэвх, нөсөө толбо үүсэх магадлалтай байдаг учир нарны хэт ягаан туяанаас арьсаа сайтар хамгаална уу. Тав унасны дараагаас нарны тос сайтар түрхэнэ үү. Тухайн хүн төрөлхийн бордуу арьстай эсвэл сэвхтэй тохиолдолд хэдэн сараас дээш хугацаанд нөсөө толбо арилдаггүйг анхаарна уу.
  • Тав бүрэн унасны дараагаас нүүрээ будах боломжтой. (Дунджаар 5~7 хоногийн дараа)
  • Арьс бүрэн нөхөн төлжих хүртэл архи, тамхи хэрэглэх, саунд суух, хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ үү.
  • Лазер хийсэн хэсэгт хэвийн бус шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт хандана уу.
Арьс арчилгаа (гуужуулалт), батганы эмчилгээ
  • - Үйлчилгээ хийсний дараа арьс улайх, халуу оргих, зүүний ором үлдэх, арьс гуужих магадлалтай.
  • - Зарим тохиолдолд бага зэрэг тав тогтох магадлалтай ба тав үүссэн тохиолдолд гараараа хуулж авалгүй өөрөө унатал нь хүрэлгүй орхино уу.
  • - Батганы эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд өөр төрлийн эмчилгээг давхар хийлгэхээс зайлсхийнэ үү.
  • - Үйлчилгээ хийлгэсэн хэсгээс шүүс гарсан тохиолдолд цэвэр хөвөнтэй савхаар зөөлөн арчиж цэвэрлэнэ үү.
  • - Үйлчилгээ хийлгэсний дараа нүүрээ угааж хөнгөн будаж шүршүүрт орж болно.
  • - Халуун усны газар, саунд суух, эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, архи тамхи хэрэглэхээс зайлсхийнэ үү.
  • - Чийгшүүлэх, нөхөн төлжүүлэх, нарны тос сайтар түрхэж гадны нөлөөнөөс арьсаа хамгаалж арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
  • - Эмчилгээ хийлгэх хугацаандаа үрчлээнээс сэргийлэх (Ретинолын найрлагатай бүтээгдэхүүн)/ цайруулах бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийнэ үү.
  • - 4 долоо хоногийн зайтай курсээр эмчилгээ хийлгэснээр илүү үр дүнтэй.
  • - Эмчилгээ хийлгэсэн хэсэгт хэвийн бус шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт хандана уу.
Hydro Facial арчилгаа
  • Эмчилгээ хийлгэсэн өдөр нүүрээ зөөлөн угаах, будалт хийх, шүршүүрт орох боломжтой.
  • Гадагш гарахдаа нарны тосыг сайтар түрхэнэ.
  • Эмчилгээний дараах 7 хоногийн турш скраб, гуужуулагч болон пилинг эмчилгээ хийхээс зайлсхийх хэрэгтэй.
  • Нөхөн төлжүүлэх тос болон чийгшүүлэгч тосыг хангалттай хэмжээгээр тогтмол хэрэглээрэй.
  • Эмчилгээ хийлгэсэн өдөр хэт ачаалалтай дасгал хөдөлгөөн хийх, архи согтууруулах ундаа хэрэглэх, саунд орохоос зайлсхийх хэрэгтэй.
Цусны үүдэл эсийн эмчилгээ
  • Тарилга хийлгэсний маргаашаас нүүрээ угаах, шүршүүрт орох боломжтой.
  • Тарилга хийлгэсний дараа 2 долоо хоногийн турш архи, тамхи хэрэглэхгүй байх, саунд орох, эрчимтэй дасгал, хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ үү.
  • 2 долоо хоногийн хугацаанд өвчин намдаах наалт, үрэвслийн эсрэг эм (жишээ нь: NSAIDs), стеройд агуулсан тос, эм хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
  • Тарилга хийлгэхээс 1 долоо хоногийн өмнөөс аспирин болон цус шингэлэгч эм (тромбоцитын эсрэг эм) уухыг зогсоох шаардлагатай.
  • Хэрэв тав үүссэн бол гараар хүрч хүчээр хуулж болохгүй. Өөрөөр нь унахыг хүлээнэ үү.
  • Тарилга хийсний дараа тарилгыг биед бүрэн шингээж нөхөн төлжих үйл явцыг дэмжихийн тулд 2 долоо хоногийн хугацаанд бүх төрлийн арьсны эмчилгээ, арчилгааг зогсооно уу.
  • Тарилга хийсний дараа хөхрөлт, хавдар, бага зэрэг өвдөлт мэдрэгдэх магадлалтай ба ихэвчлэн 1-2 долоо хоногийн дотор хэвийн болно.
  • Хэрэв ямар нэгэн таагүй мэдрэмж, өвдөлт, хүндэрсэн шинж тэмдэг удаан үргэлжилвэл эмнэлэгт шууд хандахыг зөвлөж байна.
  • Сайн үр дүн гаргахын тулд 1 сарын зайтайгаар 3 удаа хийлгэхийг зөвлөж байна.
Галбиржуулах тарилга
  • - Тарилга тариулснаас 4 цагийн дараагаас нүүрээ угааж усанд орох боломжтой ба маргаашаас нь нүүрээ будаж болно.
  • - Үйлчилгээ хийлгэсний дараа 7 хоногийн хугацаанд хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
  • - Үйлчилгээний үр дүн 3~7хоногийн дараагаас харагдаж эхлэх ба, тарилгыг 7 хоногийн зайтай 3~6 оролт хийснээр үр дүнтэй.
  • - Хооллох зуршил, өөхний хэмжээнээс хамааран гарах үр дүн, үйлчилгээ барих хугацаа харилцан адилгүй байж болно.
  • - Үйлчилгээ хийлгэсний дараа хавдалт хөхрөлт үүсэх магадлалтай. Ховор тохиолдолд тарилгаас харшлах магадлалтай.
  • - Үйлчилгээ хийсний дараа 4-өөс дээш хоног хатгуулж өвдөх, халуу дүүгэх, загатнах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандана уу.
Гоо сайхны шивээс
  • ★ Хөмсөгний шивээсний дараа анхаарах зүйлс
  • 01. Арьсны өнгөн давхаргад байгалийн гаралтай будгаар гоо сайхны шивээс хийдэг. Шивээс хийснээс хэд хоногийн дараагаас тав гуужин унаж бүдгэрэн натурал болно.
  • 02. Арьсны төрөл, онцлогоос хамааран үйлчилгээгээ хадгалах хугацаа харилцан адилгүй байдаг. (Багадаа 6сар~1жил 6сар орчим үйлчилгээгээ хадгалдаг.)
  • 03. Хуучин бүдэг шивээстэй тохиолдолд: Хуучин шивээсний хэлбэртэй төсөөтэй байдлаар хуучин шивээсийг дарж шивнэ.
  • 04. Нүүний яс, булчингийн хөгжил, үрчлээний хэлбэр, нүүрний тэгж бус хэм, хөмсөгний үсний байдлаас хамааран хоёр хөмсөгний хэлбэр 100% ижил байх боломжгүй.
  • 05. Шивээс хийснээс эхний 3-7 хоног хөмсөгний өнгө тод байх ба тав унасны дараагаас бүдгэрч натурал болно.
  • ★ Контур шивээсний дараа анхаарах зүйлс
  • 01. Сормуусны хүрээний дагуу контур шивдэг. Контурыг хэт өргөн, зузаан шивүүлэхийг зөвлөдөггүй.
  • 02. Контур шивүүлсний дараа биеийн онцлогоос хамааран их бага хэмжээгээр хавдаж болно. Шаардлагатай тохиолдолд хүйтэн жин тавьж болох ба шивээс хийсэн хэсэгт ус хүргэж болохгүй учир анхаарна уу.
  • 03. Шивээс хийсэн өдрөө архи, тамхи хэрэглэхээс зайлсхийнэ үү. 7 хоногийн хугацаанд эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, хэт чийгтэй орчинд байхаас зайлсхийнэ үү.
  • 04. Шивээс хийсэн хэсэгт гоо сайхны бүтээгдэхүүн (фаундейшн, сормуусны будаг гэх мэт) хүргэвэл шивээсний өнгөнд нөлөөлөх магадлалтай учир анхаарна уу
  • 05. Шивээс хийлгэсэн өдрөө нүүрээ угааж болно. 3~4 хоногийн хугацаанд өглөө, оройдоо вазелин түрхэнэ үү. (Вазелиныг цэвэр хөвөнтэй савхаар авч түрхэнэ үү. Бохир гараар хүрч болохгүй)
  • ★ Hairline шивээсний дараа анхаарах зүйлс
  • 01. Үс байгаа хэсэг хүртэл hairline шивээс хийх боломжтой. Шивээсийг хэтрүүлэн хийлгэхийг зөвлөдөггүй.
  • 02. Hairline шивээсний дараа 2-3 хоногийн хугацаанд үсээ угаахыг хориглоно. (Шампуньдаж үсээ угаасан тохиолдолд тав хугацаанаасаа өмнө унах магадлалтай),
  • Шивээс хийснээс багадаа 2-3 сарын дараагаас үсээ будаж, хими хийлгэж болно.
  • 03. Шивээс хийсний дараа будагч бодис хувцсанд наалдах магадлалтай. (Тод, гэгээлэг өнгийн хувцас өмсөхөөс зайлсхийн унтахдаа дэрэн дээрээ алчуур тавьж унтана уу.)
  • 04. Hairline нь хуйхны тослогжилтын байдал, гадны нөлөө (Шампунь, сэнс,хими,үс будах гэх мэт) зэргээс шалтгаалан 1 удаагийн шивээсээр тод өнгө гарах боломжгүй. Олон удаагийн давтамжтайгаар шивээс хийлгэх шаардлагатай. (Багадаа 2-3 SET хийлгэхийг зөвлөж байна)
  • 05. Hairline шивээс хийсний дараа хуйх хуурайших магадлалтай ба үсээ угаасны дараа хүйтэн сэнсээр хатаана уу.
  • ★ Уруулын шивээсний дараа анхаарах зүйлс
  • 01. Уруулын хэлбэрийн дагуу шивээс хийгддэг. Өөрийн уруулын хүрээнээс хэтрүүлэн шивээс хийлгэхийг зөвлөдөггүй.
  • 02. Уруулын шивээс хийлгэсний дараа хэт халуун ногоотой, халуун хоол идэх, хүнсний будагч, амтлагчтай хоол идэхээс зайлсхийнэ үү. Ус, ундааг соруулаар ууна уу.
  • 03. Биеийн онцлогоос шалтгаалан цэврүү үүсэх магадлалтай ба эмнэлгээс бичиж өгсөн жорын дагуу заавал эмээ ууна уу.
  • 04. Уруулын арьс нимгэн, гадны нөлөөнд их өртдөг хэсэг учир (Хоолны үлдэгдэл наалдах,шүлс, гараараа арьсаа зулгаадаг зуршил гэх мэт) 1 удаагийн шивээсээр тод өнгө гаргах, тод өнгийг удаан хадгалах боломжгүй. Олон удаагийн давтамжтайгаар шивээс хийлгэх шаардлагатай. (Багадаа 2-3 SET хийлгэхийг зөвлөж байна)
  • 05. Шивээс хийсний дараа уруул хэт хуурайших магадлалтай учир антибиотиктой тос, (Terramycin) вазелин тогтмол сайн түрхэнэ үү.
  • 06. Шивээс хийснээс 2 долоо хоногийн дараагаас уруулаа будаж болно.